Монголд орж ирсэн ОХУ-ын иргэн монгол иргэний толгойг алхаар цохиж, хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл уг орос иргэнийг хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Харин зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн монгол иргэний бие тааруу байгааг ар гэрийнхэн нь мэдээлж буй юм.
Тодруулбал, "Хагалгаанд орсон одоогоор ухаан ороогүй, сэхээнд байгаа. Эмч нар бие нь дээрдэхгүй байна гэсэн мэдээлэлийг өгөөд байна.