Орон нутгийн сонгуультай холбоотой маргаан Сүхбаатар аймагт үүссэн билээ. Тэгвэл Амйгийн АН, МАН хоёр гар барилцан зөвшилцөлд хүрчээ. Тус аймаг нь ИТХ-ын 33 суудалтай. Тэгвэл МАН үүний 16, АН мөн адил хэмжээний суудлыг эзлэн суусан байна. Харин маргаантай байсан суудлын эзнийг 2016 оны 10 сард болсон орон нутгийн сонгуулиар дахин санал хурааж тодруулсан юм. ИТХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Дарьганга сумын дахин сонгуульд Ардчилсан намаас дэвшигч ялалт байгуулсан. Тодруулбал, П.Мөнхжаргалын бүрэн эрхийг Ардын намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байснаас үүдэн маргаан өрнөсөн юм.
Үүнээс улбаатайгаар ИТХ хуралдаж, орон нутгийн төлөөх ажлаа хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн. Мөн МАН-ынхныг эсэргүүцэн жагсаж, энэ нь нийслэлд өрнөсөн билээ. Өнгөрсөн амралтын өдрөөр хоёр намын төв байгууллагаас төлөөлөл оролцсон өргөтгөсөн хуралдаан хийж асуудлыг нэг талд нь багтаасан байна. Өөрөөр хэлбэл, П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан нам 16+1 буюу олонх, Ардын нам 16 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болжээ. Иймээс энэ сарын 31-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах тов зарлажээ. Үүнээс өмнө зарим тохиролцоог тус аймгийн хоёр нам хийхээр болсон байна. Үүнд засаг даргыг МАН-аас томилох, үлдсэн бүхий л абан тушаал дээр АН очих зэрэг шийдвэр байж болзошгүй байна.
Сүхбаатар аймагт өрнөсөн энэхүү маргааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын байгуулсан хамтарсан ажлын хэсэг шийдэж, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг ойлголтыг илүүтэй ухааран шийдэлд хүрсэн байна. Улс төрд шинэ соёл төрүүлэх хэмжээний асуудлыг ийнхүү тэд шийдсэн нь энэ юм.