Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ. Гишүүдийн тоог нэмнэ. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно гэсэн яриа гарсаар хэдэн оныг үдэв. 2019 онд л хийх байсан энэхүү өөрчлөлтийг МАН өөрсдөө л унагаж, өнөөдрийг хүрсэн. 62 гишүүнтэй МАН өөрсдөө алдаагаа засчих боломж байна. Гэвч тэдний эрх ашиг зөвхөн давхар дээл байсан гэх хардлага төрж эхэллээ.
Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан: Бид засагт АН-ыг оруулна гэж яриагүй. Бид 62-ын том бүлэг. Ачаагаа өөрсдөө үүрээд явна гэсэн утга агуулга бүхий яриаг намрын чуулганы нээлтийн өдөр хэвлэлийнхэнд өгүүлэв.
Д.Амарбаясгалан даргын дээрх үгийг тайлж унших аваас бид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихсан. Тэр үед АН-ын хэсэг гишүүд тусалсан. Одоо та нар бидэнд хэрэггүй ээ. Өгөөш үмхэж хууртсан бол хохь нь гэх утга агуулгаар АН-ынхан харж буй. Харин ард олон МАН хариуцлагаа үүрч, алдаагаа засч, асуудлаа шийдээд явах нь гэсэн хүлээлтийг үүсгэх нь гарцаагүй юм.
Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, ханшийн уналт, өргөн хэрэглээний барааны өсөлт зэрэг бол олон шалтгаан суурьтай. Үүнийг шийдэхэд зөвхөн давхар дээл өмсөөд УИХ-аа Засгийн газар нь барьцаалаад болчих зүйл биш юм. Харин үүнийхээ оронд зургаа томоор харж, өнөөдрийн өөх бус маргаашийн уушги чухал гэдэг ухагдахуунаар шийдвэл зохилтой. Үүний тулд үндсэн хуулийн өөрчлөлтөө хийчих л дээ Д.Амарбаясгалан даргаа!!!