“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыгх Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүний хувьд Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр эхлээд 14 сая ам доллар, дараа нь 9 сая ам доллар нийт 23 сая ам долларын зээлийг авсан байдаг.
“Эрэл” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн хоцрогдолтой гэж Хөгжлийн банкин дээр хийгдсэн шалгалтаар гарсан. Энэ дагуу тус компанийг АТГ-аас шалгах болсон билээ. АТГ-ын ажлын хэсэг “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдпэнэбатын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. АТГ-ын байцаагч үүргээ гүйцэтгэн Б.Эрдэнэбат захирлын гэрт нэгжлэг хийж байхад нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Батболдод нударганыхаа амтыг үзүүлсэн гэх мэдээлэл гарч байсан билээ. Б.Эрдэнэбатын энэхүү үйлдэлд хариуцлага тооцохоор өнөөдөр түүнийг шүүх хурал болж байгаа гэнэ.
Төрийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлсэн, хүч хэрэглэн биед нь хаодсан гэх үндэслэлээр буруутган шүүж байгаа юм байна. Хэрэв Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нь гэм буруутай гэж шүүхээс үзэх юм бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80-100 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгоно. Энэ нь 19 сая 200 мянган төгрөгөөс 24 сая төгрөг хүртлэх хэмжээтэй гэсэн үг. Эсвэл 250-300 цаг хүртэл албадан хөдөлмөр эрхлүүлэх юм байна. Хэрэв шүүх Б.Эрдэнэбат нь буруутай гэж үзэх юм бол 2 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар ч шийтгэх боломжтой.
Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-ийн зээлсэн гэх 23 сая ам долларын хэрэг нь шалгагдаж байгаа. хугацаандаа төлөх эсэх талаарх нарийн мэдээлэл хараахан гараагүй байна.