МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Нямбилэг
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаанууд болллоо. Манай улсаас эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар өрсөлдлөө.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн эхний барилдаандаа Маврикигийн К.Легентилийг вазаригаар ялсан.
Дараа нь дэлхийн аварга Канадын япон бөх Кристи Дегүчиг вазаригаар хожсон.
Шөвгийн наймд Израилын бөх, Токиогийн олимпын хүрэл медальт Т.Нелсон-Левид вазаригаар ялагдлаа.
Ингээд дагах барилдаанд дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Украины Д.Билодидийг вазаригаар буулган медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Медалийн төлөө БНСУ-ын Хух Мимиг торгуулиар ялснаар ДАШТ-ий хүрэл медальт боллоо.