Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрээр өгч буй мэдээлэлдээ замын түгжрэлийг бууруулахын тулд хууль санаачлах болно. Энэхүү хуулиар замын түгжрэл гамшиг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Ингэж байж бид бодитой, шаардлагатай ажил хийх болно.
Өнөөдөр замын түгжрэлийг шийдэхийн тулд олон хүний эсэргүүцлийг төрүүлэхүйц шийдэмгий алхам хийх болно. Үүнийг хийхгүйгээр түгжрэлийг бид шийдэж чадахгүй ээ.
Тухайлбал авто замын түгжрэлийг гамшиг болсон цэгүүдийг тодорхойлох ёстой. Жишээ нь хотын төвд яг хаана түгжрэл гамшиг болчихоод байна. Тэр хэсэгт татварын аргачлал тогтоож болж байна. Энэ мэтээр олон хүний эсэргүүцлийг төрүүлэхүйц шийдвэрийг гаргахаас өөр гарц алга.