Ч.Сайханбилэгээр туг хийсэн АН-д итгэх иргэн алга

Ч.Сайханбилэгээр туг хийсэн АН-д итгэх иргэн алга

Ардчилсан нам Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сөрөг хүчний байр суурь, ардчилсан зарчимд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нэг намын дарангуйллыг зогсоох, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд хяналт тавих, шийдэл санал болгох зорилгоор сүүдрийн парламент байгуулж буй гэнэ. Гэвч энэхүү парламентийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг толгойлсон нь олны дургуйцлийг хүргэж байна.

Ч.Сайханбилэгийг иргэдийн олонхи нь улс төрчийнх нь хувьд үнэлэхгүй байгаа гэх бөгөөд АН-ын нэр хүндийг өсгөх бус уруудуулах нэгэн хэмээн тодотгож байна. АН сөрөг хүчний байр сууриа бат хамгаалж, хүчтэй нөлөө үзүүлэх хэмжээнд ажиллахын тулд урд эгнээндээ зөв хүмүүсээ тодруулах ёстой. Гэтэл өнөөх л Ч.Сайханбилэг нь гараад ирэхээр АН-ын гишүүд ч итгэл хүлээлгэж чадахгүй сууна.