Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар машин өгөхөө амласан байдаг. Гэвч тэд өнөөдрийг хүртэл амласан машинаа өгөөгүй байгаа тухай Э.Цэндбаатар удаа дараа мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр, "Өмнө Э.Цэндбаатарыг Архангайнх гэдэг таамаг л байсан. Бид найран дээр нь очоод машины эрхийн бичиг гардуулан өгсөн. Үүний дараа Э.Цэндбаатартай хэд хэдэн удаа уулзсан. "Энэ үеэр цаг хугацаа орно, хүмүүсээс хандив цуглуулж машин авч өгнө" гэдгээ хэлсэн. Мөнгө төгрөг нь цуглахаар авч өгнө. Гэхдээ бид Э.Цэнддбаатарт өргүй шүү дээ. Бид Э.Цэндбаатарт машин өгөх албатай ч биш. Үүрэг байхгүй. Ингэн ингэн бид хүнд юм өгөх хэрэгтэй юу гэдгийг бодож байна. Ер нь мөнгө цугларахаар аймгийн аль нэг сумын эмнэлэгтээ хандивлах гэх мэт асуудал ч яригдаж байна" гэлээ.