Хүүгийн ээжийн хэлж буйгаар хохирогч хүү сүүлийн гурван жил ангийнхандаа гадуурхагдаж, зодуулж байсан аж.
Эцэг, эхийн зүгээс сургуулийн нийгмийн ажилтан, захиргаанд асуудлыг мэдэгдсэн ч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Иймээс ээж нь жилийн өмнөөс хүүхдийн ангийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажиллаж, долоо хоногийн өмнө ангид нь үе тэнгийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх талаар сургалт оруулжээ.
Гэтэл өчигдөр өглөө утас дуугарч, хүүхэд нь амьсгалж чадахгүй байна, сургууль дээр ирээч гэсэн байна. Очтол хүүгийн хамар ноцтой гэмтсэн байжээ. Өмнө нь ч мөн хүүг гадуурхаж, цахимаар хичээл ордог байхад ангийнх нь хүүхдүүд шалгалт өгөхийн өмнө групээс санаатайгаар хасдаг байжээ. Үүнээс болж есөн удаа шалгалтаа өгч чадаагүй гэнэ. Хүүгийн ээж энэ асуудлаар сургуулийн захиргаанд удаа дараа хандсан ч тоож хэлэлцээгүй, дорвитой арга хэмжээ аваагүй, одоо сургуулиас нь шилжүүлэхээс өөр аргагүй болжээ.