Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

 

АТГ-аас Сэлэнгэ аймгийн асан Засаг дарга Ш.Оргилд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ.  Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан Ш.Оргил нь бүлэглэн бусдад хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ. 

Сануулахад, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил,  тус аймгийн харьяа хэд хэдэн агентлагийн удирдлагуудыг хамтатган, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан хэрэгт холбогдсон юм.