Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг даван туулах, шийдвэрлэх, цаг үеийн шаардлагаар засгийн газартаа удаа дараа хариуцлага тооцож, салбар хариуцсан сайдуудыг өөрчилж байгаа билээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үр дагавраар давхар дээл өмссөн шинэхэн сайдууд эрхээ хэрэгжүүлж эхлээд 2 сар өнгөрлөө. Энэ эрхзүйн ухралтаар, Ерөнхий сайд Оюунэрдэнийн засгийн газарт орцгоож, сайдын суудалд суусан давхар дээлтэй УИХын гишүүд нь салбарынхаа хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд, салбар нэгжийнхээ дарга, даамлын албан тушаалд нам, сонгуулийнхаа идэвхэтнүүдийг томилоход идэвхийлж , зөвхөн сайдын оролцоотойгоор томилгоо хийх албан даалгавар өгч хэрэгжүүлжээ. Үүний улмаас Зам тээврийн яамны харьяа салбарууд тухайлбал, Автотээврийн үндэсний төв, МИАТ. МТЗ, УБТЗ зэрэг газруудад туршлагатай мэргэжсэн төрийн албан хаагчдыг, сайдын албан даалгавраар нам сонгуулийн идэвхтнүүдээр солих явдал ердийн үзэгдэл болоод байна. Зам тээврийн салбарт хариуцлага, сахилга бат алдагдаж, зорчигчдын болон хүний амь нас үрэгдсэн гашуун сургамж цөөнгүй бий. Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга, өнөөдрийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, тухайн сайдын эрхзүйн хязгаарлалт давсан албан даалгаврыг хянан үзэж засах эсэхийг хүлээх л үлдлээ. 60 тэрбум үргэлжилсээр байгаа юу?