Индонези: 150 хүүхдийн амь насыг авсан сиропон эм үйлдвэрлэгчдийн тусгай зөвшөөрлийг цуцла

Индонези: 150 хүүхдийн амь насыг авсан сиропон эм үйлдвэрлэгчдийн тусгай зөвшөөрлийг цуцла

Инпонезид халуун бууруулах сиропон эм уусан 150 гаруй хүүхэд бөөрний дутагдлын улмаас амь насаа алдсан. Тэгвэл уг хэргийг шалгаж байгаа Индонезийн хүнс, эмийн агентлаг даваа гарагт дотоодын хоёр эмийн үйлдвэрийн сироп төрлийн эм үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэрлэлийн дүрэм зөрчсөн хэмээн цуцалжээ.

Сиропон эмнүүдэд агуулагдаж байгаа дэтилен гликол, диэтилен гликол хэмээх бодис нь тав хүртэлх насны хүүхдүүдэд бөөний дутагдал үүсгэснийг судалгаа шинжилгээгээр баталсан юм. Энэхүү хоёр найрлагыг хөлдөлтөөс хамгаалах шингэн, тоормосны шингэн болон бусад үйлдвэрлэлийн хэрэглээнд ашигладаг боловч зарим эмийн бүтээгдэхүүнд тухайлбал ханиалгах сироп дахь уусгагч эсвэл өтгөрүүлэгч бодис болох глицеринийг хямд орлуулах зорилгоор хэрэглэдэг байна. 

Эрхээ цуцлуулсан хоёр эмийн үйлдвэрийг стандартын шаардлага хангаагүй түүхий эдээр эм үйлдвэрлэж, найрлага дахь өөрчлөлтийн талаар мэдээлээгүй, зарим материалыг удирдамжаас хэтрүүлэн ашигласан гэж дүгнэжээ.

Индонез улс эмийн түүхий эдээ ихэвчлэн Хятад, Энэтхэгээс импортолдог байна.

Сиропонд ашигласан уусгагчийн нэг болох пропилен гликолыг "Dow Chemical Thailand" компани үйлдвэрлэсэн гэж Индонезийн хүнс, эмийн агентлаг мэдэгдсэн ч үүнийг тус компани эрс үгүйсгэж эрхээ цуцлуусан эмийн үйлдвэрүүд манай ханган нийлүүлэх байгууллагын үйлчлүүлэгчид биш хэмээн мэдэгдээд байгаа юм.
Индонези уг хэрэг дээр
ДЭМБ-тай зөвлөлдөлдөн ажжиллаж байна.