Их хэмжээний мөнгө бусдад шилжүүлсэн гэх "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн 5 даргыг ажлаас халжээ

Их хэмжээний мөнгө бусдад шилжүүлсэн гэх "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн 5 даргыг ажлаас халжээ

"Эрдэнэс таван толгой" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганхуягыг ажлаас нь өнгөрсөн 7 хоногт чөлөөлсөн билээ. Энэ 7 хоногийн эхний ажлын өдөр тус компанийн зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.


"Эрдэнэс таван толгой" ХХК-ийн үйл ажиллагааг хариуцах бүрэн эрхт төлөөлөгчийг Засгийн газраас томилоод буй билээ. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ганбатын зүгээс өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж "Эрдэнэс таван толгойн" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Ариунзаяаг ажлаас нь чөлөөлсөн байна. Өчигдөр буюу даваа гарагт  Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг бүрэн эрхт төлөөлөгч гаргажээ. Мөн тэрээр  Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг ажлаас нь  чөлөөлсөн гэдэг мэдээлэл гарлаа.

Дээрх албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх гол шалтгаан нь их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компанид шилжүүлсэн. Санхүүгийн тодорхой зөрчлийг гаргасан, бусдад аж ахуйн нэгжид давуу байдал олгосон зэрэг хэд хэдэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн гэж эх сурвалж өгүүллээ.