Асуудлаа нуух гэж амралтыг захиалдаг ЗАСАГ

Асуудлаа нуух гэж амралтыг захиалдаг ЗАСАГ

Ж.Эрдэнэбатаар толгойлуулж, Ж.Мөнхбатаар галаа мануулсан засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд бараг л хагас жил болох гэж байна. Энэ хугацаанд энэхүү засгийн газар 2 том шийдвэр гаргаж түмэн олондоо тус хүргэчихсэн гэж өөрсдөө бодож, өөдрөг суугаа биз дээ. Яг үнэндээ тэрхүү тус нь түмэнд хэрэгтэй шийд байсан эсэхэд эргэлзээтэй.

Засгийн газрын хийсэн эхний том ажил нь 11 сарын 26 өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтанд орсон учраас уг амралтыг эдүүлэхийн тулд өмнөх 25-ний өдрийг нь амралтынх болгож өөрчилсөн явдал. Үүнийгээ маш том ажил хийсэн мэтээр сурталчилан таниулж, сурган айлтгаж байсан билээ.

Засгийн газрын хамгийн сүүлд хийсэн том ажил нь өчигдөрхөн гарлаа. Уг шийдвэр нь энэ сарын 30-ний өдрийг амралтын болгон өөрчлөв. Ингэснээр шинэ жилийн өмнөх 3 хоног, шинэ оны эхний нэг хоногт Монгол улс амарч нойрсох нь л дээ. Ямар гавьяа байгуулсан болоод амралт эдлэх гээд байна вэ? Үүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гайхсан гэдгээ нуусангүй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

 

Солонгосын сериал нь гэртээ суугаа ажилгүй эмэгтэйчүүдийг зугаацуулах зорилготой эхэлсэн гэдэг. Учир нь тэгэхгүй бол тэр эмэгтэйчүүд хэл ам таталж, элдэв яриа гаргачих гээд байсан билээ.

Харин энэтхэгийн кино дуу хөгжимтэй байдаг шалтгаан нь элдэв гэмт хэрэг, муу муухайгаа далдлах гэсэн башир санааг агуулсан гэж зарим судлаачид үздэг юм.

Харин Монгол улсын засгийн газар ажилд хийж чадахгүй байгаагаа нуух гэж арга ядахдаа л амралтын өдрийг нэмэгдүүлж сууна. Эдийн засгаа аврах том амлалттай.Гэхдээ хийсэн ажил хэрэгжүүлсэн бодлого нь үнэндээ алга. Энэ засгийн газрын эрхэмлэн хийж, чандлан баярлаж суугаа ХОЁРХОН шийдвэр нь ийм л байна даа.