Эмэгтэйчүүд архидан, согтуурч буй асуудалд анхаарах талаар зөвлөлдөв

Эмэгтэйчүүд архидан, согтуурч буй асуудалд анхаарах талаар зөвлөлдөв

Төмөр зам дахь цагдаагийн газраас санаачлан “Архидалт ба Эмэгтэйчүүд” уулзалт, зөвлөгөөнийг энэ сарын 2-ны өдөр зохион байгуулав.

Зөвлөгөөнд ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтнүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Наркологийн төвийн эмч, нийслэлийн цагдаагийн газрын 6 дүүргийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан байцаагч болон бусад төрийн болон төрийн бус 10 гаруй байгууллагын 55 ажилтан, алба хаагч оролцлоо.

Зөвлөгөөнийг Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар нээж үг хэлэв.

Уг уулзалт, зөвлөгөөнөөр архидан согтуурсны улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдон эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж байгаа эмэгтэйчүүдийн шалтгаан нөхцөлийг тодруулах,  эмэгтэйчүүдийн архидан согтуурч байгаа асуудалд анхаарал хандуулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцов.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба