Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийг тэлэх шийдвэрийг гаргав

Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийг тэлэх шийдвэрийг гаргав

Горхи-Тэрэлж БЦГ-ын Аялал жуулчлалын бүс (Хамгаалалтын бүс)-ийг 54899 га газраар тэлэх шийдвэрийг гаргасан гэдгээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэв. Ингэснээр тус бүс нутгийг илүү хамгаалж буй гэдэг тайлбарыг сайд өгсөн юм. 

Аялал жуулчлалын бүс буюу хамгаалалтын бүсийг тэлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар барилга байгууламж барих боломжгүй болж байна гэсэн үг аж.

Үзэсгэлэнт байгалийг унаган төрхөөр нь хадгалах, аялал жуулчлалыг зохион байгуулалттай хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж хамгаалах зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоолоор Горхи,Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг 1993 онд байгуулж, Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг улсын тусгай хамгаалалттай газар болгосон байдаг билээ.