Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор өчигдөр хилийн дээс алхжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд гадаад бодлогодоо ихэд анхаарч буй бөгөөд бүхий л томоохон арга хэмжээ, уулзалтад өөрийн биеээр оролцохоо илэрхийлж буй юм. Энэхүү байр сууриа бататгах үүднээс уг уулзалтанд оролцохоор болжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.Тухайн уулзалтад оролцож буй зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалтыг хийнэ гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.