Д.Сарангэрэлд хандсан шигээ Болор-Эрдэнэд хандана уу? Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараа!!!

Д.Сарангэрэлд хандсан шигээ Болор-Эрдэнэд хандана уу? Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараа!!!

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ МАН гэдэг нам бол хүний эрхийг дээдэлсэн, ялгаварлан гадуурхалтын эсрэг бат зогссон улс төрийн хүчин байх болно. Манай намын гишүүд, намын нэрээр аливаа албан тушаалд очсон хэн ч гэсэн хүний эрхийг дээдэлсэн, хариуцлагатай нэгэн байх ёстой. Ийм ч учраас үг алдаж хэлэхдээ хүний эрх зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь яг дээрх шалтгаанаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар томилогдоод сар болж байсан Д.Сарангэрэлийг "УЛНЫ АЙЛУУД" гэж хэлсний төлөө огцруулсан. 

Яг ингэж хэлж байсан шигээ өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та шийдвэр гаргах болжээ. Ам алдвал барьж болохгүй гэдэг үг Монгол хэлэнд бий. Тэр утгаараа авч үзэх юм бол Д.Амарбаясгалан анхааруулга өгөхдөө ам алдсан. Хүний эрхийн мэдрэмжгүй, яс үндэс, гарал угсаа, мэдлэг боловсрол зэргээр нь ялгаварлан гадуурхсан үг хэлсэн, алдаа гаргасан бол хариуцлага хүлээн нөхцөл үүссэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга баталгаажуулсан. Төрийн албанд буй хүн бүр энэ үгийн дагуу хариуцлагатай ажиллаж, хэлэх үг, хийх үйлдэлдээ анхаарч эхэлсэн нь дамжиггүй юм. Гэтэл хэнд ч хариуцлага тооцож болдог, хэнд нь хариуцлага тооцож болдоггүй юм вэ? гэх асуулт урган гарна.

Д.Сарангэрэл бол цаад утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Тийм ч учраас түүнийн үгийн алдааг нь дөрөөлж хоёр хонохгүй огцруулсан. Харин Харилцаа холбоо, цахим хөгжлийн дэд сайд Болор-Эрдэнэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн. Түүнийг хоёр хоногийн дараа ч огцруулах эсэхийг засгийн газар хөндөөгүй байна. Иймд ялгаварлан гадуурхалтыг жинхэнэ утгаараа ЗГХЭГ өөрөө гаргаж байна гэх шүүмжлэл улс төрийн хүрээнд гараад байна. Д.Амарбаясгалан даргаа аливаад шударга хандана гэсэн байр сууриндаа бат зогсож Болор-Эрдэнэ гэдэг бүсгүйтэй хариуцлага тооцно уу?