БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч буй аав ээжтэйгээ 11 хүүхэд очиж уулзана

БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч буй аав ээжтэйгээ 11 хүүхэд очиж уулзана

УИХ-ын гишүүн, Харилцаа холбоо, цахим хөгжлийн сайд Н.Учралын санаачлагаар "Учралын баяр" нэртэй төсөл хэрэгжиж буй билээ. Энэхүү төсөл нь гадаадад олон жил ажиллаж, амьдарч буй иргэдийг гэр бүлтэй нь уулзуулах зорилготой юм. 

4 дэхь удаагаа зохион байгуулсан уг төслийн үйл ажиллагаанд 240 гаруй хүүхдээс санал ирсэн бөгөөд 11 хүүхдийг шалгаруулсан гэнэ. Эдгээр хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нь БНСУ-д 6 сараас дээш хугацаагаар ажиллаж амьдарч буй. Хүүхдүүдийн сэтгэлийг дэвтээх, баярт мөчийг бэлэглэх үүднээс БНСУ-д аваачиж уулзуулах ажлыг зохион байгуулах юм. 

Өмнөх 3удаагийн үйл ажиллагааны хүрээнд 40 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтай нь уулзуулж байжээ.