978 тэрбум төгрөгийн ипотекийн зээл хойшилжээ

978 тэрбум төгрөгийн ипотекийн зээл хойшилжээ

Иргэдийн орон сууцны ипотекийн зээлийг дахин 6 сараар хойшлуулах эсэх тухай УИХ дээр хэлэлцэж буй билээ. Ирэх оны төсвийн тухай хуулийн хүрээнд уг асуудал хөндөгдөөд буй юм. 

Санхүүгийн зарим байгууллагын гаргаж буй тооцоогоор 2020-2022 оны хооронд 63,2 мянган өрхийн орон сууцны зээлийн төлөлт хойшлогдсон бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэх юм бол 978 тэрбум төгрөг болж буй гэнэ. Үүнээс үндсэн зээлийн төлбөр нь 419 тэрбум төгрөг. Харин хүүгийн төлбөр нь 559 тэрбум төгрөг юм. 

Хэрэв 978 тэрбум төгрөгийг банк хураан авсан бол эргэн орон сууцны зээл олгох байсан гэдгийг банкныхан тайлбарлаж байгаа юм. МИК буюу Монголын ипотекийн корпораци хүртэл уг зээлийг дахин дахин хойшлулах нь орон сууцны зээлийг хумих бодлого болж хувирч байгааг анхааруулжээ. 

Хэрэв дахин хойшлуулсан нөхцөлд 63,2 иянган өрх орон сууцаа өөрийн болгох хугацаа хойшлох, нөгөө талдаа дахин орон сууцны зээл авах гэсэн иргэдэд хаалт болж буй талаар анхаарууллаа. Мөн нөгөө талдаа иргэд ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй байна.