С.Энхболд: 6 аймаг, 1 дүүрэгт хэрэгжүүлсэн зүрх судасны өвчлөлийг бууруулах “PEN HEARTS” төслийн үр дүн өндөр байсан тул 2024 он гэхэд уг төслийг улс орон даяар хэрэгжүүлнэ
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу 2022.11.11-ний үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж тавьсан асуулгын хариуг сонслоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Б.Баярсайхан гишүүнээс ирсэн нийт долоон асуулгын хариуг нэгтгэн танилцууллаа.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрагдах, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд ажиллаж байна. Өвчнийг эрт үед нь илрүүлэх дэд бүтцийг бий болгох зорилгоор 2020-2022 онд 36.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 20 аймаг, 5 дүүрэг, Замын-Үүд, Хархорин сумын эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүдэд 20 гаруй кабинеттай “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг байгуулсан. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн онуудад хамгийн өндөр хамралт жилд нийт 153 мянган иргэн хамруулж байсан. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хагас сая гаруй буюу 501,739 иргэнээ эрт илрүүлэх үзлэгт хамруулаад байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих” журмыг Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Тус тогтоолоор Эрүүл мэндийг дэмжих сангаар санхүүжүүлэх төслийг жилд 2 удаа шалгаруулдаг байсан нь жилд 4 удаа болгон өөрчилсөн. 2022 онд Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр 29 төрийн бус байгууллага, 19 төрийн байгууллагууд нийт 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулсан байна.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас Пэн хайртс (PEN HEARTS) загвар төслийг санаачилсан бөгөөд манай улс 2019 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэн аймаг, орон нутагт тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо 1.4-2.5 буурсан, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 2022 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 дахин, нас баралтын тоо 1.5 дахин тус тус буурсан үр дүн гарсан тул 2024 он гэхэд уг төсөлд үлдсэн бүх аймгийг хамруулахаар ажиллаж байна.
Нярай болон бага насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, илрүүлэх, хянах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дараах ажил арга хэмжээнүүдийг хийж байна. хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын хүрээнд Эрүүл мэндийн яам нярайн нэн шаардлагатай тусламжийг сайжруулах асуудлаар 21 аймаг болон нийслэлийн амаржих газруудын дарга болон эх барихын эмч нарыг оролцуулсан үндэсний зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмж гаргасан. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн үндэсний сургагч багш нарыг бэлтгэн тэднийг орон нутагт илгээн бүсчилсэн сургалтууд зохион байгуулж нярайд үзүүлэх ур чадварыг сайжруулж байна. Үүний үр дүнд энэ оны эхний 10 сарын байдлаар нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 8.5-аас 7.6 болж буурсан үзүүлэлттэй байна.
Нярайн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/159 дүгээр тушаалаар “Цусны хатаасан толбонд нярайн скрининг шинжилгээ хийх заавар”, “Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн гипотиреоз өвчнийг илрүүлэх заавар”, “Нярайн скринийнг шинжилгээгээр адреногениталь хамшинжийг илрүүлэх заавар”-ыг тус тус батлан, хэрэгжүүлж байна.
Төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх зорилгоор шинээр төрсөн нярайд түнх, сонсгол, ретинопатийн скрининг шинжилгээг хийж, эмгэг илэрсэн тохиолдолд батлагдсан эмнэлзүйн зааврын дагуу оношилгоо, эмчилгээг хийж байна. Удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгооны чиглэлээр нярайн скрининг шинжилгээг Анагаах ухааны удам зүйн лаборатори хийж байна.
Дутуу нярайд амьсгалын дистресс, уушгины дутуу хөгжил түүнээс үүдсэн хүнд эмгэгээс сэргийлэх зорилгоор нярайн практикт Блендерийн системийг ашиглан өндөр урсгалаар хүчилтөрөгчийг бүлээсгэж, чийгшүүлж өгөх аргыг HFNC oxygen treatment (Heated humidified high- flow nasal cannula) хэрэгжүүлж байна.
Монгол улс хүүхдийн хорт хавдрын эсрэг ДЭМБ-ын “Глобаль санаачлага”-ыг дэмжин Эрүүл мэндийн сайдын ивээл дор 2020 онд зохиогдсон “Хавдаргүй үрс” үндэсний анхдугаар зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/201 дүгээр тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээнд оролцогч бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний уялдаа холбоог хангах чиглэл, хүүхдийн хорт хавдрын бүртгэл, хяналтын тогтолцооны ерөнхий бүдүүвч, хүүхдийн хорт хавдрын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл ба оролцогч байгууллагуудын үйлчилгээний зохион байгуулалтын нэгдсэн зураглал, хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын болон үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт, хүрэх зорилтот түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/501 дүгээр тушаалаар баталсан.
Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар өвчлөл, нас баралтыг бууруулахад хамааралтай бүх талуудын оролцоог чиглүүлэн нэмэгдүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах механизм бүрдүүлэх зорилгоор хүүхдийн хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэгч талуудыг оролцуулсан “Хүүхдийн хавдрын зөвлөл” (Pediatric Tumor Board) байгуулан ажиллаж байна.
2022 онд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны нэг онцлог нь 0-17 насны хүүхдийн 2 багцыг нэмж оруулж ирсэн бөгөөд одоогоор 330 мянга гаруй хүүхэд хамрагдсанаас 129,363 өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 96,662 буюу 74.7%, шүдний гажиг 3,690 буюу 2.9%, хараа муудах 2,147 буюу 1.7%-ийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Мөн Хүүхдийн өвчлөлийн дунд хавдрын 68 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд 20 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 48 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон дунд хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, хөгжлийн цогц бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан бодлогыг хэрэгжүүлснээр Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулж, дэлхийн жишигт хүргэх, эрүүл, чанартай амьдрах нөхцөлийг бий болгох бүрэн боломж байна.
Гагцхүү энэ зорилтод хүрэхэд агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, амьдрах орчны нөхцөл, осол, гэмтэл, ядуурал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, олон салбарын оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Цаашид

- Нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах;
- Нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн, тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай хөрөнгийг нэмэгдүүлэх;
- Улсын хэмжээнд Өвчний хяналт сэргийлэлтийн төв, орон нутагт Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийг дэмжих төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хүн амын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;
- Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдрах зан үйлийг хэвшүүлэх, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд эрүүл мэндийн бус салбар, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын оролцоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх;
- Монгол Улсын хүн амд эрүүл, зохистой хооллолтыг төлөвшүүлэх, шим тэжээлийн боловсролын асуудлыг сургуулийн үдийн хоолоор дамжуулан хэрэгжүүлэх
- Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнд ногдуулах татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар хортой хэрэглээг бууруулах арга хэмжээг авах шаардлагатай байна.