Халзан бүргэтэй хайрханд халдсан компанийн хайгуулын үйл ажиллагааг ажлыг түр зогсоожээ

Халзан бүргэтэй хайрханд халдсан компанийн хайгуулын үйл ажиллагааг ажлыг түр зогсоожээ

Ховд аймгийн Мянгад сумын нутагт оршиг Халзан бүргэтэй хайрханд хайгуул хийх лиценз олгосныг нутгийнхан эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж эхэлсэн.  Энэ асуудал Ерөнхий сайдын сонорт хүрсэн талаар сайд асан З.Мэндсайхан өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Засгийн газраас томилсон ажлын хэсэг аймаг, сумын удирдлагуудын хамтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь шуурхай ажиллажээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд ч шинжилгээ хийсэн байна.
Үүнтэй холбогдуулан ням гарагт аймгийн Онцгой комисс хуралдсан байна. Хурлаар "Мянгад сумын Гахайт багийн нутаг Халзан бүргэтэйд газрын ховор элементийн хайгуул хийж буй компанийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, малчид, нутгийнхны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэх иргэдийн гомдол, эсэргүүцэл, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагын хийсэн шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн хайгуулын үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр зогсоохоор шийдвэрлэсэн байна.