Айсуй сонгуулийн анир#2- Архангайд Ардын нам хэцүү дээ...

Айсуй сонгуулийн анир#2- Архангайд Ардын нам хэцүү дээ...

Сонгуулийн хууль ирэх оны зургадугаар сард эцэслэгдэн батлагдсан байх учиртай. Холимог тогтолцоог бий болгох уур амьсгал урьдчилсан байдлаар ойлгогдож байна. Ердөө мөдхөн он гараад л Монголд сонгуулийн учир жанцан жинхэнэ сэдэв болж, хууль тогтоох дээд байгууллагад суудал горилох хүмүүс одооноос төлөвлөгөөндөө орсон уур амьсгал өрнөж байгааг олон талаар харж байна. Ардын нам, Ардчилсан намыг ээлжлэн сонгож ирсэн Архангайчууд сүүлийн хоёр сонгууль дараалан гурван хүнийг сонгосон. Айсуй сонгуульд эднийгээ солих магадлал тун их ээ.

 

Ж.Мөнхбат. Энэ хүнд дахин дэвших сонирхол байгаа нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн үед хараад байх нь ээ, намдаа баахан бүүрэлхүүлэнгүй, арагш шидэгдсэн байна гэж үзэгдэж байгаа. Мань эрийг Боомтын асуудал хариуцсан сайд болгоноо гэж цуурсан, одоо ч болсон юм алга. Угаасаа Ерөнхий сайд нь Засаг төрөө хэзээ ч бүтэн болгодоггүй, ямар нэг албан тушаалыг өр өглөгт өгөх замаар тохироо хийдэг, арын нүүдлээ хийдэг хүн. Түүнд засаг нь бүрэн бүтэн байх сонин биш. Харин ч бүрэн бүтэн байх нь эрсдэл дагуулдгаар ойлгогддог шиг байна. Ч.Хүрэлбаатарыг л гэхэд Шадар болгоно гэж хууль санаачилчихаад одоо ч гүйцэлдүүлээгүй л байна. Ж.Мөнхбатыг улмаар Т.Аюурсайханы голоод явсан УИХ-ын дэд даргад тавих юм гэнэ ээ гээд л бас л шуугиж байна. Хажуугаар нэгэн боксчин залууд өгнө гэж амласан машинаа өгөхгүй юм, тэгснээ өгөх ч албагүй л гэлээ. Ер нь хэнд ч болов гомдоод яваа хүн бололтой. Энэ байдлаараа түүнийг ирэх сонгуульд Ардын нам дэвшүүлж явуулах нь эргэлзээтэй л харагдаад байна. Улсын Ерөнхийлөгчтэй М.Энхболдыг өмөөрч нилээд “ноцолдсоноос” ингэж яваа юм гэх улс олон. Үнэн ч байж мэдэх. Иргэний уянгын шүлэг бичээд ир мөртэй шиг явсан Ж.Мөнхбат эдүгээ гундаад, нэр сүр ч олигтой байхаа байсан уу гэвэл тийм л шиг гэж хэлэхээр болжээ. Нэгэнт алба өгч, ажиллуулахгүй, зүгээр л өлбийсөн байдалтай байлгаад байвал нь, барьцаа сайн аваад сөрөг улс төрөө хийсэн нь дээр биз дээ. Байлдан олохгүйгээр амжилт ирдэггүйг Ж.Мөнхбат мэдэхтэйгээ. Арван зургаан оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болноо гээд л явсан хүн. Хажуугаар нь дайраад хоёр гурван ч Ерөнхий сайд төрөөд, эдүгээ удахгүй дөрөв дэх нь тодрох магадлалтай гэсэн. Эд нартаа элдвийн асуудлаар атгуулчихаагүй юм бол жаахан явсхийж ажиллах нь ононо доо.

Ё.Баатарбилэг. Ц.Нямдорж хонгилд чирэгдээд , уйлж явсан чинь үнэн биз дээ гээд л байсан. Худлаа биш л бололтой юм билээ. Жолоочоороо мөнгө авсан гээд авлигын хэрэгт орооцолдоод л байсан, чимээ алдраа юу даа. үргэлжлэлийг https://amlalt.mn/p/992 орж уншаарай