Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллаж буй төсөв хангалтгүй байна

Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллаж буй төсөв хангалтгүй байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг хууль зүйн яамнаас чиглүүлэх хэлбэрээр олон байгууллага гйцэтгэж байна. Тэр дундаа хороо, суманд хамтарсан баг ажиллаж байгаа. Хороо, сумын хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтан, өрхийн эмч нар баг болж ажиллаж байна. Эдгээр хүмүүс хамтарч хороо, сумынхаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй эсэх судалгааг хийдэг. Уг судалгааны үндсэн дээр өрх айлуудад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Гэтэл төсөв нь хүрэлцдэггүй учраас ажил урагшилдаггүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. 

Х.Нямбаатар хэлэхдээ: анхан шатанд ажиллаж буй хамтарсан багт 2021 онд 360 сая төгрөг. 2022 онд 250 сая төгрөгийг яамнаас шилжүүлсэн. Гэвч энэ мөнгө нь шатахууны зардалд л хүрч байгаа. иймээс анхан шатны хамтарсан баг ажлаа гүйцэт хийхэд төсөв саад болж байна гэх тайлбарыг өглөө.