Орон сууцны үнэ тасралтгүй өссөн гэдгийг хөрөнгийн зах зээлийнхэн ярьж байна.
2022 оны аравдугаар сарын статистик мэдээллээр Улаанбаатар хотын орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсжээ.
Аравдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.65 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны ам метр талбайн дундаж үнэ ₮3.09 сая байна. Хуучин орон сууц мөн л Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр ханштай байгаа юм.
Дээрх графикаас харвал Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны ам метрийн үнэ шинэ орон сууцныхаас өндөр байна.
Орон сууцны үнийн жилийн өөрчлөлтийг харвал
- хуучин орон сууцны үнэ 12.3%
- шинэ орон сууцных 5.6% өсжээ.