Малд тариаг буруу тарих нь маханд өвчин үүсгэдэг

Малд тариаг буруу тарих нь маханд өвчин үүсгэдэг

Монгол малын мах эрүүл бус гэх шүүмжлэлд байнга гардаг аа. Гэтэл малчид малын махаа эрүүл байлгах аргаа ойлгохгүй байна. Учир нь мал нь эрүүл байна гэдэг нь тариа тарих гэж ойлгоод байна. Гэтэл тариа нь буруу хэрэглэх юм бол махыг өвчлүүлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тухай мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалага дараах хариулалтыг өглөө. Тэрбээр "Малын махны тодорхой хэсэг газарт буглаа үүссэн нь ариун бус зүү хэрэглэж, малын эмчийн зааваргүйгээр өөрсдийн дураар эм бэлдмэл тарьсан тохиолдолд малын биед шимэгдэхгүй идээ буглаа үүссэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл малын биед бохирдол орсон байна. Хэлж ярихгүй л болохоос биш мал ч гэсэн хүнтэй адилхан. Хүнд ч гэсэн бохир зүүгээр тариа хийвэл тарьсан газар нь идээ буглаа үүснэ. Хамгийн гол эрсдэл нь энэ байгаа гэв.