ШӨХТГ-аас сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байжээ.
Зөрчил илэрсэн тул таван сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан байна. Гэвч Захиргааны хэргийн шүүх хяналт шалгалт хийдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж, тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой, шууд очиж шалгасан гэх үндэслэлээр ШӨХТГ-ын шийдвэрийг хүчингүй болгожээ.
Иймээс тус агентлаг Давж заалдах шатны шүүхэд хандана, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу, гомдлын мөрөөр хяналт шалгалтууд хийдэг гэв.