"МОНГОЛ МАЛЫН МАХНААС ЭМИЙН ҮЛДЭГДЭЛ БАРАГ ИЛЭРДЭГГҮЙ"

"МОНГОЛ МАЛЫН МАХНААС ЭМИЙН ҮЛДЭГДЭЛ БАРАГ ИЛЭРДЭГГҮЙ"

Улсын мал эмнэлгийн төв лабораторийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лабораторийн химич Х.Дэлгэр "Манай лаборатори малын гаралтай бүтээгдэхүүний үлдэгдлийн шинжилгээг хариуцан ажилладаг. Энгийнээр хэлбэл, антибиотикийн үлдэгдлийн хэмжээг шалгадаг гэсэн үг. Манайх урьдчилсан буюу анхан шатны баталгаажуулалтын гэсэн хоёр төрлийн шинжилгээ хийж байгаа. Урьдчилсан шинжилгээнд гурав, баталгаажуулалтын шинжилгээнд хоёр төрлийн арга хэрэглэж байна.

Манай байгууллага малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд нийт 37 нэр төрлийн антибиотикийг тодорхойлж, үлдэгдлийг шалгадаг. Мал эмнэлгийн ерөнхий газраас баталсан жил бүрийн үлдэгдлийн үндэсний тандалтын дагуу ажилладаг. Нийт импорт, экспорт, дотоодын малын гаралтай бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэл харьцангуй бага байдаг.

Үлдэгдлийн дээд хэмжээг Стандарт хэмжилзүйн байгууллагаас баталсан стандартад заасан байгаа. Тэр хэмжээ хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Манай монголын малын гаралтай бүтээгдэхүүнээс антибиотикийн дээд хэмжээ хэтэрсэн тохиолдол бараг илэрдэггүй. Энэ бол импорт, экспорт болон дотоодын бүтээгдэхүүнд тандалтаар хийсэн сүүлийн хоёр жилийн судалгааны үр дүн" гэв.