Английн аварга шалгаруулах хөлбөмбөгийн лигийн сүүл мушгисан Сандарленд багийн дасгалжуулагч Дэвид Мойесийг тус багийн удирдлагууд хуралдан ажлаас нь халах шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Дэвид Мойесийн удирдсан Сандарленд баг нь өнгөрсөн улирал хамгийн тааруу амжилтаа үзүүлсэн гэхэд болно. 38 тойргийн тоглолтонд ердөө 6 хожил авч 18 оноо цуглуулсан. Үүн дээрээ 6 тоглолтын тэнцээний 6 оноо нэмж чадсан. Ийнхүү 38 тойргийн дараах байдлаар дөнгөж 24 оноотойгоор лигийнхээ сүүлийг мушгихад хүрч, доод зиндаанд унасан билээ. 26 тоглолтонд хожигдол хүлээсэн Сандарленд багийн хувьд хамгийн сүүлд энэ жилийн аварга Челсигийн талбайд зочилж 5-1 харьцаатай ялагдав. Ийнхүү цагтаа Эвертон багт гялалзаж, ирээдүйн одод төрүүлж явсан Шотланд мэргэжилтэн Дэвид Мойес 20 жилийн дасгалжуулагчийн замналдаа нэгэн том хар толбо бий болгов. Түүний хувьд дээд зиндаанаас доод зиндаад удирдсан багаа анх удаа унагаж байгаа нь энэ юм.
Эвортон багт гялзалж амжилтаар ундарч явсан Дэвид Мойесийг Английн алдарт Манчестер Юнайтед баг домогт дасгалжуулагч С.А.Фэргюсоны орыг залгуулахаар авчирсан түүх саяхан. Гэвч тус багт өнгөрүүлсэн он жилүүд нь бүтэлгүйдлээр дүүрэн байсан учраас халагдсан билээ. Ийнхүү доош уруудаж эхэлсэн Шотланд дасгалжуулагч дахин ажлаасаа халагдаж, лааз хөшиглөж эхэллээ.