"Эрдэнэс тавантолгой", Тавантолгой төмөр замтай холбоотой 30 гаруй хүнийг АТГ-аас дайчлан байцаажээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн зарим удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин өдгөө Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг удирдлагаар хангаж буй.
Тэгвэл өчигдөр /2022.11.16/ өглөө 11:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл АТГ-аас нүүрснийхэнтэй холбоотой 20 гаруй объектод үзлэг нэгжлэг хийж, 30 гаруй хүнийг дайлчлан байцаасан гэх мэдээлэл байна. Энэхүү 30 гаруй иргэд дотор Эрдэнэс тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд байсан ажээ.