Гадагшаа яваад ирэхгүй байгаа ТТТЗ-ын дарга Н.Удаанжаргалыг АТГ шалгаж буй гэдгээ мэдэгдлээ
Авлигатай тэмцэх газраас нүүрснийхэнтэй холбоотой 24 объектод үзлэг нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаасан гэх мэдээлэл гарсан билээ. Энэ тухай мэдээллийг та бүхэнд хүргэсэн. Уг мэдээллийг лавлаж АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. Н.Тэмүүлэнгийн хэлж буйгаар "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр шалгаж байгаа нь үнэн. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээллийг дэлгэрэнгүй өгдөг. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 обектод, нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулсан. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал өнөөдрийн байдлаар гадаад улсад байна.Мөрдөн шалгах ажиллагаа, үзлэг шалгалт явуулж, тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Гэхдээ нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг мөрдөгдөөд явж буй. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй гэдэг тайлбарыг өглөө.