Х.Нямбаатар: Жил бүр БНХАУ болон манай улсын гаалийн мэдээнд нүүрсний мэдээ зөрж буй
Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн асуудлаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа болохоор мөрдөн шалгаж буй газрууд нь мэдээлэл өгөх нь зөв байх. Шалгалт хийгдэж байгаа гэдгийг л хууль зүйн сайдын хувьд хэлэх байна. Жил болгон манай болон урд гаалийн нүүрсний мэдээ зөрж байсан юм билээ. Газар дээрээ хэд хэдэн удаагийн гаальд төлөлт хийгдэхгүй гаргаж байсан тохиолдол байгаа гэдгийг цугуулсан мэдээллээрээ олж харсан. Холбогдох хүмүүсийг нь ялагдагчаар татаад шалгаж байгаа. 2018 онд УИХ-аас ажлын хэсэг гаргаад шалгаж байсан гэдгийг мэдэх байх. Манай яам бусад улс орнууд шиг хэрэг мөрдөж, шалгадаг ажил хийдэггүй учир бид мөрдөх байгууллагуудад мэдээлэл гаргаж өгдөг. Хуулийн хэмжээнд хязгаарлагдаагүй мэдээллийг л хүргэх үүрэгтэй.