Ч.Хүрэлбаатар: “Хилээр гаргаж байгаа нүүрс болгонд гэрээ байгуулна. Гэхдээ шилэн, ил тод болгож өрсөлдөөнд оруулах ёстой. Ингэхгүй бол хууль бус үйл ажиллагаа зогсохгүй. Гишүүн байсан Л.Энхболд нүүрсний хулгайн асуудлыг анх хөндөж, миний бие ажлын хэсгийг ахалж шалгалт явуулж байлаа. Үр дүнд 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй хилээр гарсан болохыг тогтоож байв. Гааль дээр хоосон машин гараад байсан. Тухайн үед асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн хэдий ч дөрвөн жилийн хугацаанд одоог хүртэл шалгаж байна. Нүүрс бол нийт ард түмний баялаг. Энэ бол бид бүхний эрх ашиг. Нүүрсний асуудлаар УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулсан. Ирэх оны валютын нөөцийн прогноз хийх гэхээр ЭТТ-ийн байгуулсан оффтейк гэрээний хоёр нь нууцын зэрэглэлтэй. Ийм тохиолдолд эдийн засгийн прогноз гаргах боломжгүй. Тийм учраас гэрээг ил тод болгоно. Бүтээн байгуулалтын ажлыг нууц гэрээгээр хийдэг гэдгийг би одоог хүртэл ойлгохгүй байна. Нүүрсний бүх гэрээ ил тод болбол олон нийтийн хяналт дор болно. Хяналт сайжирах юм аа.