“Moondance” хамтлагт АЛТАН ГАДАС одон хүртээлээ

“Moondance” хамтлагт АЛТАН ГАДАС одон хүртээлээ

 

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.

Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоон, нийгэмд эерэг үлгэр дуурайл, хандлага түгээж, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл, чийрэг амьдралын хэв маягт уриалан, бүжгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан “Сарны бүжиг клуб”-ын дэргэдэх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа.