Ерөнхийлөгч урд хөршийн айлчлалаа дуусгаад Японд очлоо

Ерөнхийлөгч урд хөршийн айлчлалаа дуусгаад Японд очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр өнөө өглөө Токио хотноо очжээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.