“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан билээ. Түүний хувьд өмнө нь "Эрдэнэс Монгол"-ын тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сард гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаас "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал болж буй С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан нэгэн юм.