ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг саатуулж, эрүүлжүүлээгүй

ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг саатуулж, эрүүлжүүлээгүй

Нүүрсний хулгайчид хэрээс хэтэрлээ. Засгийн газар огцор гэсэн хоёр утга агуулга бүхий жагсаал өчигдөр төв талбайд эхэлж, хоёр хуваагдсан билээ. Нэг хэсэг нь их тэнгэрийн аманд очсон бол нөгөө хэсэг нь талбайн эргэн тойронд жагссан юм.  Жагсаал, цуглаантай холбоотойгоор иргэдийн баривчилсан, цагдан хорьсон асуудал огт байхгүй гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас  өглөө.
Иргэд төсвийн болон баялгийн хулгайг эсэргүүцэж, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардсан юм. Маршалын гүүрэн дээр цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарснаар Их тэнгэрийн ам руу явж буй жагсагчдыг хориглон зогсоосон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 100 гаруй жагсагчдын эсрэг бамбайгаар халхалсан мөн тооны цагдаа нар зогссон гэнэ.  Жагсагчид өнөөдөр эсэргүүцлийн жагсаалаа ажил хаялт болгон үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд яг одоо төв талбай дээр жагсаал үргэлжилж байна.