Нийслэлийн авто замын нэгдүгээр эгнээний хяналтыг сайжруулжээ

Нийслэлийн авто замын нэгдүгээр эгнээний хяналтыг сайжруулжээ

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр арван хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн зөвшөөрснөөс бусад автомашин зорчуулахгүй байх дээр хяналтыг сайжруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн билээ. Энэ дагуу тээврийн цагдаагийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн гэнэ. 

Ачаалалтай цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж буй 100 гаруй алба хаагч дээр нэмж 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.
Энх тайвны өргөн чөлөөнд Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг. Эдгээрээс хөдөлгөөн эхэлсэн болон орохоор яваа тээврийн хэрэгслүүдийг

  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байх
  • Зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавих
  • Зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх боломжтой.
  • Эдгээр зөрчлийг “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар хянаж, хариуцлага оногдуулахаар тооцож байгаа юм.