Нүүрсний хэргийг шалгах Цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хэрэгт холбогдуулан Эрдэнэс таван толгой ХХК-ийн ерөнхий захирал асан Б.Ганхуяг болон түүний гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийг баривчилсан билээ. Эдгээр 5хүнд таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар шүүхэд хандсан байна.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг цагдан хорих тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх шүүх хурал боллоо.
Шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан ч, шүүх татгалзлыг хүлээн авсангүй. Улмаар Б.Ганхуягт нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.