УМХАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР ДЭЭР ЗӨВХӨН ОХИДЫГ БУС ХӨВГҮҮДИЙГ Ч ЦЭНЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

УМХАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР ДЭЭР ЗӨВХӨН ОХИДЫГ БУС ХӨВГҮҮДИЙГ Ч ЦЭНЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэхэд эрэгтэй хүний хандлага, байр суурь маш чухал. Сүүлийн үед өсвөр насны охидын дунд үр хөндөлт, жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байгаа. Энэ бүх үйл ажиллагаанд эрэгтэй хүний оролцож байгаа. Тиймээс энэ талаарх мэдлэгээр зөвхөн охидыг бус хөвгүүдийг ч цэнэглэх шаардлагатай.

Олон жилийн туршид байсан, одоо ч байгаа нэг зүйл нь эрэгтэйчүүд охидыг хайртай л юм бол хайртайгаа батал гэх шаардлага. Ингээд хамгийн нандин зүйлээ шаардсан хүнд өгдөг. Гэвч үүнээс үүдэн эмэгтэй хүнд үүсэх эрсдэлийг эрэгтэй хүн боддоггүй. Ингээд охидод хүсээгүй жирэмслэлт, янз бүрийн халдвар авах зэрэг эрсдэл үүсдэг. Бэлгийн харьцаанд эрт орох тусам папиллома вирусийн халдвар авах эрсдэл нэмэгддэг. Тиймээс эрэгтэй хүн тийм зүйл шаардахаасаа илүү үйлдлээрээ, халамжаараа, хариуцлагаараа хайр сэтгэлээ илэрхийлж болно.  Тухайлбал, эрэгтэй нь түрүүлж санаад эмэгтэйгээ эмэгтэйчүүдийн үзлэгт оруулж болноУрьдчилан сэргийлэх үзлэгийг бараг албан журмаар явуулах үе байсан. Гэвч энэ нь хүний эрхтэй зөрчилдсөн. Тиймээс хувь хүн өөрөө идэвх, оролцоотой байх шаардлагатай. Жил бүр эмэгтэйчүүдийн үзлэгт орох шаардлагатай. Нас ахих тусам хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Ер нь, 30 наснаас эхлээд архаг өвчний суурь тавигддаг болохоор энэ насны хүмүүс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах нь хэрэгтэй.