УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ТАРХАЛТ МАНАЙ УЛСЫН 18-23 НАСНЫ ОХИДЫН ДУНД 39.5 ХУВЬ БУЮУ ӨНДӨР БАЙНА"

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ТАРХАЛТ МАНАЙ УЛСЫН 18-23 НАСНЫ ОХИДЫН ДУНД 39.5 ХУВЬ БУЮУ ӨНДӨР БАЙНА"

-"Хавдрын үндэсний зөвлөл" төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс хойш таван жилийн дараах үр дүнг 2017 онд судалсан гэсэн үг. Тухайн үед хүмүүсийн гол айж байсан зүйл болох "Вакцин охидыг үргүй болгох эрсдэл бий юу?" гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон.

Судалгаанд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй байсан. Таван жилийн дараах үр дүнг харахад ХПВ-ийн хавдар үүсгэдэг хэв шинжүүд вакцин хийлгэсэн охидод байхгүй болсон бол харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдэд 10 дахин өндөр байсан.

Тодруулбал, 18-23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ийн хэв шинжийн тархалт 39.5 хувь буюу маш өндөр байсан. Дэлхийн дундаж үзүүлэлтээр хүн амын дунд тархалт 11 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад энэ вирусийн тархалт маш өндөр байгаа нь олон жилийн дараа умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл өндөр байгааг харуулж байна. Вакцин хийхгүй тохиолдолд энэ вирусийн тархалт буурахгүй. Тиймээс дараагийн 10 жилд хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдар буурахгүй. Бидний гол хийх арга хэмжээ бол эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг сайжруулах. Нөгөө талаас хүн амын дунд вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх нь үндсэн сэргийлэх арга юм. Хэрвээ боломж бололцоо нь байдаг бол хөвгүүддээ ч энэ вакциныг хийж, ХПВ-ээр үүсгэгддэг хавдраас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.