Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ээлжит зөвлөмжийг Эрүүл Мэндийн Яамнаас хүргэлээ.
Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг (УАУТХЭ)-ийн Хүүхдийн уламжлалтын их эмч Г.Ганболдын хэлж буйгаар гэрийн нөхцөлд хоолойгоо зайлах олон арга байдаг аж.
Тодруулбал “Сода, давс, хужир, цайны хужир, ямар нэгэн харшилгүй тохиолдолд нимбэгний шүүс, саримсны шүүс, царвангаар хоолой зайлж болно.
Хамгийн энгийнээр содатай уусмал бэлтгэхдээ 100 грамм буцалсан усанд хоёр грамм орчим сода хийгээд ямар нэгэн тунадас үүсэхгүй болтол нь хутгаж хоолойгоо зайлж болно. Энэ үйлдлээ 5-10 удаа хийнэ" гэлээ.
ВИДЕО: