ХӨСҮТ-ийн амбулторийн үзлэгээр ирж үзүүлж байгаа хүмүүсийн 10 хувь нь томуу томуу төст өвчний гаралттай холбоотой байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус төвийн хувьд хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, гаралтыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхааруулга өгч, мэдээлэл түгээн ажиллаж буй гэнэ.