Умай, өндгөвчний хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ийн сангаас хөнгөлнө
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор умай, өндгөвчний хоргүй хавдрын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Ингэхдээ энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 571 мянга, мэс заслын тусламж, үйлчилгээг 951 мянгаас 2.1 сая сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд эмийн эмчилгээний нийт төлбөрийн 85.650 төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээний 142.650-325.050 төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө. 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 12596 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.