Томуу, томуу төст өвчний вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчилсөн ч хүндрэхгүй

Томуу, томуу төст өвчний вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчилсөн ч хүндрэхгүй

Сошиалаар “Хүүхдэдээ хайртай л бол томуугийн вакцин битий хийлгээрэй” гэх мэт сөрөг мэдээллүүд их явах болж. Хүмүүс энэ вакцины тухай мэдлэг мэдээлэл дутмаг байгаа учраас л буруу зүйлд автаад байна. Фейсбүүкээр явж байгаа мэдээллээс илүү аливаа халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх нь хүүхдэдээ хайртай хүний үйлдэл шүү дээ. Сошиалаар явж байгаа худал мэдээллийг хайхралгүй, халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Бид томуугийн вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаанд хамтран ажиллах санал зөвлөмжийг Нийслэлийн боловсролын газар, аймаг, дүүргийн Дархлаажуулалтын төвд зохион байгуулах зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд вакцин хийхдээ ангийн багш, эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, гарын үсгээр баталгаажуулж байгаа