БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ДОРНОД АЙМГИЙН ТӨВ ЧОЙБАЛСАН ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ДОРНОД АЙМГИЙН ТӨВ ЧОЙБАЛСАН ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон тус яам, харьяа байгууллагын холбогдох албан хаагчид Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байна.

Ажлын хүрээнд аймгийн удирдлага болон ГХБХБГ, Дорнод Нийтийн аж ахуйн төлөөлөлтэй уулзалт хийж, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, газрын харилцаа, ус хангамжийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл сонсож, усан сангийн эх үүсвэр, гүний худаг, цэвэрлэх байгууламж, аймгийн төвийн зүүн хэсгийн төлөвлөлт, Залуус хороолол, шинээр баригдаж буй Усан бассэйн, бохирын өргөх станцыг өргөтгөхөөр төлөвлөсөн газар, баруун талд хэрэгжихээр төлөвлөсөн 1800 айлын орон сууцны хорооллын төлөвлөлттэй газар дээр нь очиж танилцан холбогдох чиглэл, зөвлөмж өгч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд яамны зүгээс дэмжлэг үзүүлэх, орон нутгийн зүгээс шийдвэрлэх боломжийг гаргаж, судлан шийдвэрлэх талаар хамтран ажиллахаар боллоо.

Дамшрамд дуулгахад тус аймгийн цэвэрлэх байгууламжийг Польш улсын зээлийн хөрөнгөөр өргөтгөн шинэчлэх ажил 2022 оноос эхлэн хэрэгжихээр шийдвэрлэгдсэн бөгөөд зураг төсвийг боловсруулах ажил эхэлж, холбогдох байгууллагууд аймагт ирж, шийдлээ гарган ажиллаж байна.