БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.05.23-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга газар, хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг багцлан танилцууллаа.

Мэдээллийн дараагаар ЗГХЭГ-аас тус яамны 2021 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга О.Лхагвацэдэн танилцуулж, мэдээлэл өгөв. Тус хяналт шинжилгээгээр БХБЯ 82,97 хувийн үнэлгээ авч 5-р байрт орсон бол Хууль тогтоомжийн биелэлт, Ил тод байдлын үнэлгээгээр 3-р байрт жагссан үзүүлэлттэй байна.

Мөн шуурхай хуралдаанд Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай газрын багц хуулийн төсөл, Хаягжилтийн нэгдсэн системийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, Хэнтий, Сүхбаатар аймагт болсон Газрын зөвлөгөөний талаар, Төв цэвэрлэх байгууламжийн төслийн зохицуулагч Т.Болорчулуун цэвэрлэх байгууламжийн ажлын явцын талаар тус тус нэмэлт мэдээлэл өгөв.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо гангийн үйлдвэрлэлийн асуудлаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт ажилласан уулзалт хэлэлцээрийн талаар мөн шуурхай хуралдаанд мэдээлэл тавив.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шуурхай хуралдааны төгсгөлд яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө. Үүнд:

✅Аймгуудын Нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг сайжруулах

✅Ипотекийн зээлийн гарц гаргалгааг яаравчлах

✅Тендэрийн мэдээллүүдийг нарийвчлан танилцуулах

✅Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлдэж эцэслэх

✅Орон нутагт хэрэгжих ипотекийн зээлийн гурван хувийн хүүгийн тооцооллыг нарийвчлан яаралтай гаргах,

✅Замын үүдийн лабораторийн бүтцийг судлаж танилцуулах

✅Ханбогд сумын ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор дэд бүтцийн ажил дээр орон нутагтай хамтарч ажиллах