БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ БАРИЛГА”, “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ҮҮД ШАЛГАРЛАА

БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ БАРИЛГА”, “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ҮҮД ШАЛГАРЛАА

“Барилгачдын баяр”-ын түүхт 96 жилийн ой өнөөдөр /2022.09.02/-ны өдөр тохиож байна. Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн баасан гаригт барилгачдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ дагуу улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарынхан ойн баяраараа шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа.

2022 оны шилдэгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжид “Баганат өдөрлөг” бүхий цом, өргөжлөл гардуулан, Барилгачдын талбайд тугийг нь мандуулан алдаршуулсан юм.

Шагнал гардуулах нээлтийн арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын ззахирал Ц.Амарсанаа болон бусад албаны хүмүүс оролцож, барилгын салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ.

ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД...

Барилга угсралтын чиглэлээр:

✅“Сойл трейд” ХХК

✅ “Нутгийн буян групп” ХХК

Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:

✅Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:

✅“Монкон констракшн” ХХК

Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр:

✅“Эвт чулуу” ХХК

✅”Стар виндов” ХХК

Хот байгуулалтын баримт бичиг, гадна тохижилт, инженер геологи, барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:

✅”Эм эс эл” ХХК

✅”Өлзий-иш” ХХК

Өргөх байгууламжийн чиглэлээр:

✅”Мон мач” ХХК

Нийтийн аж ахуйн чиглэлээр:

✅”Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГазар.

ШИЛДЭГ БАРИЛГУУД...

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА-аар:

✅”NCD Group”-ийн “RIVER PLAZA” бизнес концепц бүхий худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны цогцолбор

“ШИЛДЭГ БАРИЛГА”-аар:

✅”АГЛУТ” ХХК-ий гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ” олон нийтийн барилга байгууламж

✅”БИ СИ ЭЙЧ КОНСТРАКШН” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “GREEN HILL” амины орон сууцны хотхон

✅”ОРШИЛ КОНСТРАКШН” ХХК-ий хөрөнгө оруулалтаар Нийслэл хотын Токиогийн гудамжны өнгө төрхийг нэмэн сүндэрлэн баригдсан “ТОКИО РЕЗИДЕНС” худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны барилга

✅”БОДЬ ПРОПЕРТИЙЗ” ХХК -д гүйцэтгэсэн Тавантолгойн төмөр замын өртөө зогсоолуудын барилга байгууламжуудын цогцолбор

✅”ТЭНГЭРИЙН ШОНХОР” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “DREAM PLAZA” барилга байгууламж

✅”ХУРД ПРОПЕРТИЙЗ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “НИСЭХ ГАРДЕН” орон сууцны хотхон

✅ “БАЯН БРИДЖ” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “ТВИН ПАРК” орон сууцны хотхон

✅”ХҮЛЭГҮ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ХАНТАШГАЙ ЛАКШЕРИ ВИЛЛА” амины орон сууцны хотхон

✅”БЕРИКТӨРТ” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “MJS TOWER” худалдаа үйлчилгээ зочид буудлын барилга байгууламж

✅”Жи Жи Ай" ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР”-ын соёл урлагийн барилга байгууламж тус тус шалгарлаа.