Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хар тамхины хэргийг хуулиар цагаатгаж буй асуудлыг эсэргүүцэж олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн билээ. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Дэд сайдуудад зарцуулах мөнгийг хар тамхитай зарцуулах ажилд зарцуулья” хэмээн санал гаргасан нь мэргэжлийн Засгийн газрын үед томилогдон ажиллаж байгаа дэд сайдуудын дургүйцлийг хүргэсэн бололтой.
“Шилэн цогоо” гэж нэрлэгдэх Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудсаараа дамжуулан Улсын Их хурлын гишүүний эрхэд халдав гэсэн шүүмжлэлд өртлө. Учир нь Зам тэврийн дэд сайд Б.Цогтгэрэлийн хувьд твиттерт “Цайны цагаар Баацанхүүгийн уншаагүй Эрүүгийн хууль, Хар тамхи мансууруулах бодисын талаар бичлээ. Эргүү хог ухаарах байлгүй”, “Өмнө нь мими-г мансууруулах бодист тооцдоггүй хуультай байлаа. Одоо тооцдог болсон. Б О.Баацанхүү хуулиа уншиж баймаар байна. Хар тамхины асуудал Эрүүгийн хууль дээр ялын хугацаа нэмэгдсэн. Нэр төрөл нэмсэн" гэх мэтчилэн зүй бус үг хэллэгээр жиргэжээ.
Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийн энэхүү жиргээг харсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр өглөөний чуулганы хуралдаан дээр байр суури илэрхийлэв О.Баасанхүү: Эрх баригч намынханд хандаж хэлэх үг байна. Нийгмийн сүлжээгээр дэд сайд нь доромжилдог, нэг агентлаг нь мэдэгдэл гаргадаг. Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын дарга М.Энхболд нар анхааралдаа авч шийдэж өгнө үү Зөвхөн О.Баасанхүү гэдэг хүний эрхэнд халдаад зогсохгүй миний ард байгаа 100 мянган сонгогчийг дэд сайд доромжиллоо гэсэн байр сууриа илэрхийллээ.