ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022.10.14-ний өдрөөс 2022.10.15-ны өдрүүдэд ажиллаж байна. Энэ үеэр төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, тус аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл болон хэрэгжилтэд захиалагчийн хяналтыг зохион байгуулж, барилгын чанарт онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

Түүнчлэн бүрэн дуусч ашиглалтад хүлээн авсан барилга, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх, сургах талаар санал солилцож цаашид анхаарч ажиллахыг зөвлөмж болгов.

Ажлын хэсгийг ажиллах хугацаанд Барилгын хөгжлийн төв -с тус аймгийн Тонхил, Төгрөг, Шарга, Баян-Уул, Хөх морьт, Дэлгэр сумдад сургууль, цэцэрлэг, дотуур байр, инженерийн шугам сүлжээний ажлуудад хяналт хийж, зарим обьектод комисс ажиллуулан ашиглалтад хүлээн авч ажиллалаа.